Хөх сувд мөсний баярыг тохиолдуулан Улаанбаатар-Мөрөнгийн чиглэлд "Хүннү эйр" компани 3 сарын 1, 3-ны өдрүүдэд нислэг үйлдэнэ. Нислэгийн тасалбар дууссан тул иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой.
Хөвсгөл-Улаанбаатар- Мөрөн чиглэлд өдөрт 8, 15, 18, 20, 21 гэсэн тогтмол цагуудад 10 орчим автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж өдөрт 300-500 орчим иргэн тогтмол үйлчлүүлж байна. Мөсний баярын үеэр ачаалал нэмэгдэх учраас нэмэлт 20 автобусыг нэмж гаргах боломжтой гэдгийг Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвийн дарга Ө.Баттулга хэлж байлаа.
Иргэд та бүхэн тасалбараа https://eticket.transdep.mn/ хаягаар онлайнаар захиалах боломжтой. Мөн Авто тээврийн нэгдсэн лавлах 1900-1234 утсаар 24 цагийн турш захиалах боломжтой ажээ.

Б.Ганаа
| Мөсний баярын үеэр нэмэлт 20 автобус үйлчилгээнд гаргах боломжтой |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих