Хөвсгөл аймгийн Баянзүрх, Цэцэрлэг, Мөрөн, Бүрэнтогтох, Тосонцэнгэл зэрэг сумдын хуурайшилтын зэрэг түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд хүрсэн байна. Тус аймагт он гарсаар объектын гал түймрийн 51 удаагийн дуудлага мэдээлэл ирснээс Мөрөн суманд 23, бусад сумдад 28 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тодруулан үзвэл гэмтэлтэй цахилгааны утас, цахилгаан хэрэгсэл ашигласан, зуух, яндангаа хөөлөөгүйгээс, ил задгай үнс нурмыг асгасан зэрэг шалтгаанууд эзэлж байгаа юм. Сүүлий үед хуурайшилт нэмэгдэж байгаа тул аялал зугаалгаар явж буй иргэд асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, ойн дагалт баялаг түүх, аялал зугаалгаар явах үедээ галын аюулгүй байдлаа хангах хэрэгтэйг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас малчид, тариаланчид, иргэдэд анхааруулж байна.
Сэтгүүлч Б.Амирлан
| Таван сум түймрийн эрсдэл аюултай түвшинд байна |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих