Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр “Өв соёл, Эрч хүч” хөтөлбөрийн хэрэгжилт, Нийтийн номын сангийн энэ оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгын хүрээнд нийгмийг соён гэгээрүүлэх, уншигчдын ном унших, номтой нөхөрлүүлэх, хүн бүрт мэдээлэл хүргэх замаар нийгэмд тустай өргөн мэдлэгтэй иргэн төлөвшүүлэх зорилтын хүрээнд маргааш “Номын баяр”-ыг зохион байгуулна. Энэ үеэр ард иргэдийн дунд ном солилцоо зохион байгуулж, үнэгүй карт нээж өгөх бөгөөд уншигч хүүхдүүдийн дунд “Уншсан номоо хэн сайн ярих вэ” уралдаан болж “Хоймор нутаг” шинэ номын нээлт болно. Энэхүү арга хэмжээнд аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн Утга зохиолын нэгдлийн хамт олон, ном сонирхогч иргэд, уншигч хүүхэд багачууд оролцох гэнэ. Номын баярыг зохион байгуулснаар номын сангийн үйлчлэх хүрээг өргөжүүлж, уншигчдад бие даан мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд туслах зорилготой төдийгүй уншигч болон зохиолчид уулзаж ярилцах боломж бүрдэх ажээ.
Б.Амирлан
| НОМЫН БАЯРЫН ҮЕЭР ИРГЭД НОМОО СОЛИЛЦОНО |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих