Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товог-Уул” гэдэг газарт малдаа яваад сураггүй болсон 13 настай М охиныг эрэн хайх ажиллагаа 6 хоног үргэлжилж үр дүнд хүрээгүй тул ар гэрийхэнтэй нь зөвшилцөж аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ. Тэрээр энэ сарын 7-ы өглөө явганаар малдаа яваад сураггүй болсон бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн албан хаагчид, нутгийн иргэдтэй хамтран 6 хоног Хулстайн нуур, Түрүүний нуур, Түрүүн шугуй гэдэг газруудаар 90 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй ажээ.
	Б.Гантуяа 
	 
 
     
     
    
                    
                    
      
        
          | Эрэн хайх ажиллагааг зогсоожээ |  | 
      
 
      
     
    
    
        
        
    
    
  
Сэтгэгдэл бичих