Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах багийн “Товог-Уул” гэдэг газар зусч байсан иргэн Б-ийн охин 13 настай М малдаа яваад сураггүй болсон бөгөөд түүнийг Онцгой байдлын газрын албан хаагчид, Цагдаагийн алба хаагчид  болон нутгийн иргэд  6 дахь өдрөө хайж байна. Тэрээр энэ сарын 7-ы өглөө явганаар малдаа яваад сураггүй болжээ.
	Эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын 8 алба хаагч, орон нутгийн 31 хүн, ар гэрийн 15 хүн нийт 61 хүн, 4 автомашин, 2 мотоцикльтойгоор Хулстайн нуур, Түрүүний нуур, Түрүүн шугуй гэдэг газруудаар 90 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ажээ.
	 
	Б.Гантуяа
 
     
     
    
                    
                    
      
        
          | СУРАГГҮЙ БОЛСОН ОХИНЫГ ЗУРГАА ДАХЬ ӨДРӨӨ ХАЙЖ БАЙНА |  | 
      
 
      
     
    
    
        
        
    
    
  
Сэтгэгдэл бичих