Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт өчигдөр гурван удаа газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Ханх сумын Хороо багийн Улаан мод гэдэг газар сумын төвөөс баруун зүгт 25 км-т, 12:51 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт, Ханх сумын Хороо багийн Бэрх гэдэг газар 12:54 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болсон.
Үдээс хойш Ханх сумын Хороо багийн Ходон гэдэг газрын чиглэлд Хөвсгөл нууранд сумын төвөөс баруун урд зүгт 36 км-т 14:53 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
Газар хөдлөлтийн үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.
Б.Ганаа
| Хөвсгөлд өчигдөр гурван удаа газар хөдөлжээ |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08