Хөвсгөл аймгийн Ханх суманд өнөөдрийн 15 цагийн байдлаар 3,5 -4,5магнитудын хооронд 4 удаагийн газар хөдлөл бүртгэгдсэн байна. Газар хөдлөл болсонтой холбогдуулан нөхцөл байдлыг газар дээр нь үнэлэхээр Хөвсгөл аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Мөнгөнхуягаар ахлуулсан ажлын хэсэг 2 дахь өдрөө Ханх суманд ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумын Засаг даргын Тамгын газрын байр, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, боомтын барилгуудад үзлэг шалгалт хийсэн. Мөн газар хөдлөлтийн голомт Хороо, Тураг багийн “Ходон”, “Чичин”, “Хачин” гэдэг газруудад очиж малчин иргэдтэй уулзаж нөхцөл байдалтай танилцлаа.
Хороо баг “Ходон” гэдэг газарт газрыг өнгөн хөрс 5 см орчим зузаантай цууралт өгсөн, 2010 онд ашиглалтад орсон 320 хүүхдийн Ерөнхий боловсролын сургуулийн байрны хамар хананы дүүргэлтэд цууралт үүссэн байна. Иргэн Ренчингийн малын хашаан дотроос ус гарсан бөгөөд ямар нэгэн хохиролгүй, аж ахуйн нэгж болон иргэдэд учирсан хохирол бага, нийт бүртгэгдсэн газар хөдлөлтүүд их бага хэмжээгээр мэдрэгдсэн байна.
Б.Ганаа
| Ханх суманд өнөөдөр 4 удаагийн газар хөдлөл бүртгэгджээ |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08