Хөвсгөл аймгийн хэмжээнд 2020 оны мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн тооллогыг энэ сарын 19-29-ний хооронд зохион байгуулна.
Мал тооллогод аймгийн хэмжээнд 900 гаруй төрийн албан хаагч ажиллахаар бэлтгэл хангаж байна гэж Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээллээ.
Коронавирүсний халдвараас сэргийлэхийн тулд Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн зөвлөмжийг мөрдөн ажиллана. Тухайлбал, мал тооллогын бэлтгэл ажлын хүрээнд малтай өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудад малыг нь тоолохоор очих гэж байгаагаа утсаар мэдэгдэх гэнэ.
Мөн амны хаалтыг тогтмол хэрэглэж, тооллогыг эхлүүлэхээс өмнө өрхийн гишүүд, тухайн үед байлцаж буй хүний халууныг хэмжиж шаардлагатай бол асуумж бэлтгэж бөглүүлэх гэнэ. Энэ жил малыг нэг бүрчлэн тоолохдоо халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллах ажээ.
| Мал тооллогод 900 гаруй төрийн албан хаагч ажиллана |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08