Хөвсгөл аймгийн хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1,6 МВт буюу 16,5 хувиар өссөн байна.
Энэ сарын 15-ны өдөр "Хөвсгөл Эрчим хүч" ХХК-д 29 хэрэглэгчийн дуудлага ирснийг бүрэн барагдуулсан байна. Иргэдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, ачаалал хэт ихэссэний улмаас энэ сарын 14-нд нийт 13127, энэ сарын 15-нд 6767 хэрэглэгчид тодорхой цагуудад хязгаарлалт хийж ачаалал хөнгөлж ажилласан байна. “Засгийн газраас ирэх оны 7 дугаар сар хүртэл эрчим хүчний үнийг тэглэсэн шийдвэртэй холбогдуулан хэрэглээ огцом өссөн тул суурилагдсан эрчим хүч хүрэлцэхгүй, хязгаарлалт хийхээс аргагүй байдалд хүрч байна“ гэдгийг "Хөвсгөл Эрчим хүч" ХХК-ийн Ерөнхий инженер Д.Отгонбаяр мэдээллээ. Цаашид хүйтний эрч чангарахын хэрээр цахилгааны ачаалал өсөх төлөвтэй байгаа ажээ.
Б.Ганаа
| Хөвсгөлд эрчим хүчний хэрэглээ 16,5 хувиар өсжээ |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08