Хөвсгөл аймгийн хэмжээнд өдрийн 15.00 цагийн байдлаар Улаанбаатар чиглэлийн замыг хаасан, сумд руу хэвийн зорчуулж байна.
Тус аймаг дахь Цагдаагийн газрын дарга дэд хурандаа Д.Дашням “Өглөөний 6.00 цагаас Улаанбаатар хот чиглэлийн хөдөлгөөнийг хориглосон. Сум хооронд зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх хэрэгтэй” гэдгийг хэлж байлаа.
Зарим иргэн хүндэтгэх шалтгааны улмаас Улаанбаатар хот руу зорчих хүсэлтээ Шуурхай штабт ирүүлсээр байна. Хөрш зэргэлдээ Булган аймагт 16.00 цагаас эхлэн хөдөлгөөнийг 4 хоног бүрэн хаах шийдвэр гарсан учраас Хөвсгөл аймгаас гарсан иргэд буцаж ирэх болно. Иймд иргэдийг Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хууль тогтоомжийг биелүүлэн ажиллахыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.
Б.Ганаа
| Хөвсгөлөөс Улаанбаатар чиглэлийн замыг хааж, сумдад хэвийн зорчуулж байна |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08