Маргааш буюу намрын адаг сарын шинийн 22-нд Бурхан багш 22 тэнгэрийн орноос замбуу тивд заларсан их дүйчэн өдөр тохиож байна. Энэ өдөр Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд өглөөний 8 цагаас ном хурж эхэлнэ. Тодруулбал 08:00-17:00 цагт Бурхан багшийн чого ( Чойдаржайлин дуганд ), 12:00 цагт Бурхан багшийн эхийн ачийг хариулсан өдрийн номын айлдвар ( Гандандаржайлин хийдийн Ловон, гэлон лам Д. Батдэлгэр ), 12:40 цагт "Эхийн ачийг хариулах тухай" (Гандандаржайлин хийдийн Да лам М. Мөнхбат)
Бурхан багш тэнгэрийн оронд төрөл авсан эхийн ачыг хариулахын тухайд тэнгэрийн оронд морилж тэнгэрүүд болон эхдээ дээдийн номын рашааны хурыг буулгаж нирвааны хутагт хөтлөөд буцаж замбуу тивд заларсан өдөр юм. Энэ өдрийг Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр хэмээн бурханы шашинтан орнууд, эцэг эхийн ачийг дурьдан санаж буянд шамдаж тэмдэглэж өнгөрүүлдэг ажээ.

Б.Ганаа
| Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд маргааш өглөөний 8 цагаас ном хурж эхэлнэ |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих