Хөвсгөл аймагт шатахууны үнэ өчигдөрөөс эхлэн нэмэгдэж эхэллээ. Шатахуун түгээдэг компаниуд харилцан адилгүй үнээ нэмж байна. Тухайлбал Петровис компани шатахуунаа 70-90 төгрөгөөр нэмжээ. АИ-92, А-80 тус бүр 70 төгрөгөөр, Дизель түлш 90 төгрөгөөр нэмэгдэж АИ-92 1920, А-80 1740, ДТ-2170 төгрөгөөр борлуулагдаж байна. Бензин шатахууны үнэ яагаад нэмэгдэж буй талаар шатахуун түгээх станцуудаас тодруулахад хотод нэмэгдсэн учраас орон нутагт нэмэгдэж байна гэсэн хариултыг өгч байлаа.
Б.Гантуяа
| Хөвсгөлд бензин шатахууны үнэ 70-90 төгрөгөөр нэмэгдлээ |
|
Сэтгэгдэл бичих