Хөвсгөл аймагт жолооч бэлтгэх Батлан хамгаалах, Асгат манхан, Цуурай, Энхбадрах, Тэцо авто сургуулийн багш болон суралцагч нар “Яараад яах вэ дээ” аянд хамт олноороо нэгдлээ. Энэ үеэр Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасагт аяны хүрээнд хэрэглэх 12 ширхэг баннер бэлэглэв.

Тус аймгийн "ЦГ-ын Замын Цагдаагийн тасгаас зам тээврийн гэмт хэрэг ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх “Яараад яах вэ дээ” аяны хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Тухайлбал нөлөөллийн буюу иргэдийг уриалсан сургалт сурталчилгаа мэдээлэл өгөх арга хэмжээ, хяналт шалгалт буюу орон нутгийн замд тодорхой цэгүүдэд 24 цагийн пост ажиллаж эхэлжээ. Мөн жолоочид туслах зорилтын хүрээнд холын замд ядарсан жолооч нарыг амрааж, бороотой үед шил арчигчийг нь ажиллуулах зэрэг ажлуудыг тогтмол хийж байна" гэдгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Ууганбаяр мэдээллээ.
Б.Гантуяа
| Жолооч бэлтгэдэг авто сургуулиуд "Яараад яах вэ дээ" аянд нэгдлээ |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих