Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд усархаг бороо орсны улмаас Мөрөн сумын үерийн далан сэтэрч 20 гудамжны 50 гаруй айл өрх үерийн усанд автсан байна. Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүхээр ахлуулсан Мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдаж 675 м3 шороо буулгаж, 4 км урт үерийн даланг засварлаж дууссан байна. далан сэтэрсний улмаас Мөрөн сумын Жилчиг багийн Задгай, Элст багийн 33 дугаар гудамж, Эрчим багийн 31, 60, 54, 53, 50, 36, 2, 37, 5, 34, 43, 7, 28, 18, 19, 26, 38, 27, 16-р гудамжны нийт 53 айл өрхийн гэр, хашаа байшин үерийн усанд автсан ажээ.
Б.Туяа
| Үерт сэтэрсэн даланг засварлажээ |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих