Хөвсгөл аймагт он гарсаар мал амьтны галзуугийн 8 тохиолдол бүртгэгдсэн байна. Тус аймгийн Тосонцэнгэл, Цэцэрлэг, Бүрэнтогтох, Шинэ-Идэр, Алаг-Эрдэнэ, Мөрөн суманд мал амьтан галзуурсан байна. Тодруулбал 4 үнэг, 2 чоно, 1 нохой, 1 адуу галзуугаар өвчилсөн нь батлагджээ. Өвчлөл гарсан голомтод мэргэжлийн байгууллагууд ариутгал халдваргүйтгэл хийж мал амьтдыг дархлаажуулалтад бүрэн хамруулсан байна. Урин дулааны цагт галзуугийн өвчлөл идэвхждэг гэнэ. Ялангуяа Хөвсгөл аймгийн Дархадын хотгорын сумдаас бусад сум галзуу өвчний голомттой ажээ.
Б.Ганаа
| Он гарсаар мал амьтны галзуугийн 8 тохиолдол бүртгэгджээ |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих