Хөвсгөл аймгийн хэмжээнд өчигдөр болон өнөөдөр гэнэтийн хүчтэй аадар бороо орлоо. Өчигдөр орой орсон хүчтэй аадар мөндрийн улмаас Мөрөн сумын үерийн ус зайлуулах сувгийн шороон далан сэтэрсний улмаас 7 айлын хашаа, 2 гудамж усанд автсан байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөрөн сумын мэргэжлийн ангийнхан хамтран ажиллаж 5 метр урт, 1 метр өндөр шороон далан босгосон байна. Цаашид гэнэтийн аадар бороо орох төлөвтэй байгаа тул үер усны аюулаас болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байлаа.

Б.Ганаа
| Хүчтэй мөндөр орсны улмаас шороон далан сэтэрчээ |