Урин дулааны цагт иргэд хашаагаа шинэчилж барилга байгууламжаа барьдаг. Сүүлийн үед Мөрөн сумын хэмжээнд иргэд зөвшөөрөлгүй дур мэдэн хашаагаа сунгах, барилга байгууламж барих тохиолдол удаа дараа гарч байгаа учраас Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Б.Ганзориг мэдээлэл хийлээ. Зөвшөөрөлгүй хашаа сунгаж барилга байгууламж барьсан иргэдэд хууль журмын дагуу албан шаардлага хүргүүлсэн. Гэвч зарим иргэд үл тоомсорлон газрын албаны мэргэжилтнүүдийн тавьсан шаардлага биелүүлэхгүй байгаа гэнэ. Иймээс иргэд эхлээд холбогдох шатны байгууллагаас зөвшөөрөл авах хэрэгтэйг анхааруулж байлаа. Мөн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас зөвшөөрөлгүй газарт хашаа барьсан иргэн аж ахуйн нэгжид хариуцлага тооцон чөлөөлөх арга хэмжээг авч байгаа ажээ.
Б.Ганаа
| Иргэд дураараа хашаа сунгах барилга байгууламж барих нь нэмэгджээ |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08