Хөвсгөл нуур Эгийн голын сав газрын захиргаанаас “Хоггүй цэвэрхэн Монгол” аяны хүрээнд хаягдал материал ашиглан ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хийх уралдаанд Мөрөн 6-р цэцэрлэгийн хамт олны бүтээл тэргүүлжээ. Мөрөн сумын 6 дугаар цэцэрлэгийн хамт олон ундааны сав, хулдаасны гол ашиглаж хийсэн саравч, амьтны хүрээлэн, тоглоомын өрөө зэргийг хийжээ.

Мөн Чандмань-Өндөр сумын иргэн С.Сарантуяа сонингийн цаас, сокны шил, өндөгний хальс ашиглан сагс, чимэглэж загвар оруулсан савнууд дэд байрт,

Мөрөн сумын иргэн Б. Мягмарчулууны цаасан хайрцаг ашиглан хийсэн байшин гуравт шалгарчээ. Уралдаанд үрдсээр хийсэн дэр, ундаа, усны савны бөглөөгөөр хийсэн сав, хуванцар саваар хийсэн эмийн сан, хаягдал даавуугаар хийсэн яст мэлхий, цэцэг зэрэг олон төрлийн бүтээлийг ирүүлжээ.

Б.Ганаа
| Мөрөн сумын 6-р цэцэрлэгийн хамт олны бүтээл тэргүүллээ |
Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил ирэх онд эхэлнэ 2025-11-14 15:39:46
Номын сан "Гэр бүлийн уншлагын танхим"-тай боллоо 2025-11-10 13:09:09
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Сэтгэгдэл бичих