“Соёмбо” цогцолбор ирэх сард ашиглалтад орно
2020-05-18 22:28:31, 1339

Хөвсгөл аймагт баригдаж буй “Соёмбо” цогцолбор ирэх сард ашиглалтад орно. Монгол орны аялал жуулчлалын бүс хоймор нутагт ирэх дотоод, гадаадын жуулчдад үзэх, харах үзмэрийг нэмэгдүүлэх Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийн эхийг монгол түмэндээ сурталчлан таниулах зорилгоор цогцолборыг байгуулж байгаа юм. Мөрөн сумаас 5 км-ийн зайтай аймгийн төвийн ард  Дулаанхан уулын энгэрт байрлах “Соёмбо” цогцолборын бүтээн байгуулалт 90 гаруй хувьтай байна.

Тус цогцолбор ашиглалтад орсноор Мөрөн сумын өнгө үзэмжийг нэмэх, иргэдийн чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх бололцоог хангах зэрэг ач холбогдолтой юм. Монголчууд соёмбыг Монгол төр ёс бат бэх, эв нэгдэлтэй байх тусгаар тогтнон оршихын билэг тэмдэг хэмээн үздэг ажээ.

Б.Ганаа



“Соёмбо” цогцолбор ирэх сард ашиглалтад орно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-05-22 10:24:14
    Зочин: Энэ соёмбо нь ямар жижигхэн юм бээ Замын-Үүдийн соёмбо руу дөхүүлэхгүй дээ нэгэнтээ хийж байж
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-05-20 14:06:50
    Зочин: ХАЙРАН МӨНГӨ ИЙМ ТЭНЭГ ЮМ ХИЙДЭГ АЯТАЙХАН ЖОРЛОН ХИЙСЭН БОЛ МАГТУУЛАХ БАЙЛААДАА