Оёдлын үйлдвэрүүдэд амны хаалт хийхийг уриаллаа
2020-02-04 17:42:21, 667
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар орон нутгийн оёдлын үйлдвэрүүдэд амны хаалт үйлдвэрлэхийг уриалав. Тус аймгийн хэмжээнд амны хаалтны нөөц дууссан эрэлт ихтэй байгаа юм.  "Хөвсгөл иргэн"  компанийн Хөвсгөл Monline спорт хувцасны үйлдвэр орон нутагтаа өдөрт 400-500 ширхэг амны хаалт үйлдвэрлэж байгаа боловч иргэдийн хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байна. Иймээс оёдлын үйлдвэрүүдийг эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай материалаар амны хаалт үйлдвэрлэхийг уриалав. Үйлдвэрүүдэд амны хаалтны чанар стандартын тухай мэдээлэл зөвлөгөө, чиглэл өгч хамтран ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд үүрэг болголоо.
Б.Ганаа


Оёдлын үйлдвэрүүдэд амны хаалт хийхийг уриаллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0