Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарсан нь тогтоогджээ
2019-04-09 20:28:15, 672
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн иргэн Б.Пүрэвийн гахайнд мялзан өвчин гарсан нь шинжилгээгээр тогтоогджээ. Тус айлын 18 гахайны гурав нь үхсэн бөгөөд  аймгийн мал эмнэлгийн газраас гахайн дотор эрхтэн цуснаас дээж авч шинжлүүлсэн байна. Мэргэжлийн байгууллагууд гахайн мялзан өвчний голомт бүхий газарт ариутгал хийж, үхсэн гахайнуудыг устган 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд 3 сумын 34 өрхөд 579 гахай байгаагаас Мөрөн суманд 4 өрхийн 112 гахай байгаа юм байна. Өвчин юунаас гарсан тухай мэргэжлийн байгууллагууд хяналт шинжилгээ хийж байгаа гэдгийг аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганхуяг мэдээллээ. Тус аймагт өнгөрсөн 1 сард гахайн мялзан өвчин гарсан бөгөөд 2 сарын дараа дахин бүртгэгдэж байгаа ажээ. 
Б.Гантуяа 
 


Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарсан нь тогтоогджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0