Адууны соёлын цогцолбор байгуулна
2026-09-24 16:09:17, 151

БНСУ-ын Морин уралдааны агентлагаас адууны соёлын солилцооны нэг хэсэг болгон Хөвсгөл аймагтай Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Тус санамж бичигийг БНСУ-ын Сөүл хотод УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж нар байгууллаа.

Цаашид хоёр тал хамтран морьт харваа, морин дээрх бөх зэрэг олон төрлийн морин спортыг нэгдсэн дүрэм, стандарттай болгон хөгжүүлж, олон улсын морин спортын цар хүрээг тэлэхээр зорьж байна. Үүний төв нь БНСУ-ын Морин уралдааны газар (KRA) байх нэлээд томоохон зураглал, төлөвлөгөөг ч боловсруулж байгаа юм байна.

Хамтын ажиллагааны хүрээнд Хөвсгөл бүс нутагт адууны соёлын цогцолбор байгуулах, хөгжүүлэх чиглэлээр, соёл, аялал жуулчлалын төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэх замаар орон нутгийн эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх чиглэлээр болон  Ази тивд адууны соёлыг өргөжүүлэн хөгжүүлэх суурийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.

Мөн хүний нөөцийн солилцоог дэмжих зорилгоор одоо дутагдалтай байгаа морь сургагч, адуу арчилгааны ажилтанд тавигдах шалгуурыг шинэчлэх ажлыг хийж байна.

Монгол Улсаас албан ёсоор хүлээн зөвшөөрсөн мэргэжлийн ур чадвар, мэдлэгтэй байх нөхцөлөөр Монголын адуу маллагчдад E-7 виз олгуулж, БНСУ-д ажиллуулах хувилбарыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэдгийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэллээ.

Б.Тамираа 



Адууны соёлын цогцолбор байгуулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0