Иймээс бага насны хүүхэд улаанбурхан өвчний тохиолдолтой хавьтал болсон, халуурах болон тууралтын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын амбулаториор үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Хөвсгөл аймагт улаанбурхан өвчний 53 тохиолдол бүртгэгдсэнээс энэ онд 14 тохиолдол батлагдсан гэж ЭМГ-ын НЭМТ-ийн дарга Б.Гэрэлтуяа мэдээлэв. Улаанбаатар хотоос 1 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ.
Иймээс бага насны хүүхэд улаанбурхан өвчний тохиолдолтой хавьтал болсон, халуурах болон тууралтын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын амбулаториор үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Тус аймагт улаанбурхан өвчний товлолын дархлаажуулалт 95 хувьтай байна. Мөн улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд 10-15 насны хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулахаар болжээ.
Дархлаажуулалтыг ерөнхий боловсролын сургуулийн эмч нар хариуцан зохион байгуулна.
Б.Тамираа
| Он гарсаар улаанбурхан өвчний 14 тохиолдол бүртгэгджээ |
Сэтгэгдэл бичих