Иргэдийн санал, хүсэлтийг утсаар авч ажлын 5 хоногт шийдвэрлэж байна
2026-01-27 17:31:57, 221

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар иргэдийн санал, гомдол, мэдээллийг 7038-1111 дугаарын тусгай утсаар ажлын өдрүүдэд хүлээн авч эхэллээ.

Иргэд тус дугаарт төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой санал, мэдээлэл, үйлчилгээний чанарын талаар гомдлоо шууд уламжлах боломжтой.

Ирүүлсэн санал, гомдол, мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, ажлын 5 хоногийн дотор шийдвэрлэн иргэнд хариу мэдэгдэх журамтайгаар ажилласнаар төрийн үйлчилгээний ил тод байдал, хариуцлага, хүртээмжийг нэмэгдүүлж байна.

Б.Тамираа



Иргэдийн санал, хүсэлтийг утсаар авч ажлын 5 хоногт шийдвэрлэж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0