“Singer” оёдлын үйлдвэр байгуулагдав
2018-10-15 18:36:07, 983
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачлагаар “Singer” оёдлын үйлдвэр, сургалтын төв  байгуулагдлаа. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Мөрөн сумын өөрийн тойрогт хамаарах 5 багаас 5 бүсгүйг сонгон сургалтын зардлыг нь хариуцан “Singer” сургалтын төвд зүймэл оёдлын чиглэлээр, Урлан бүтээх дээд сургуульд хувцас загварын чиглэлээр суралцуулан мэргэжил эзэмшүүлжээ. Мэргэшсэн үйлчин бүсгүйчүүд иргэдэд үйл урлахыг заан сургаж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, Хөвсгөлийн оёмол бүтээгдэхүүний брэндийг бий болгох зорилготой гэнэ. Хамгийн гол нь иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүд Мөрөн суманд нээгдэж байгаа оёдлын үйлдвэрийг дэмжиж, бүтээгдэхүүнийг нь худалдан авахыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар уриалж байлаа. 
Б.Гантуяа
 


“Singer” оёдлын үйлдвэр байгуулагдав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0