Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд Зүүн тайгад ажиллаж, 106 иргэн гадаад паспорт захиалсан байна. Цагааннуур сумын Зүүн тайга аймгийн төв Мөрөн хотоос 300 гаруй км алслагдсан сум учраас иргэд төрийн үйлчилгээг тэр бүр авч чаддаггүй байсан.
.jpg)
Цаатан иргэд гадаад паспорттой болсноор ОХУ-ын Тува улсын Тож хошуун дахь 60-70 жил уулзаагүй төрөл төрөгсөд ахан дүүстэйгээ уулзах боломж бүрдэж байгаад талархаж буйгаа хэлж байлаа.Өнөөдрийн байдлаар Цагааннуур сумын баруун, зүүн тайгад 200 гаруй иргэн цаа маллан амьдарч байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогоор 2928 толгой цаа тоолуулж, өмнөх оноос 388 толгойгоор өсжээ.
Б.Ганаа
| Тайгын иргэдэд гадаад паспорт захиалах үйлчилгээг хүргэлээ |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих