“Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж байна
2024-04-16 10:27:45, 235

Хөвсгөл аймагт хоёр дахь жилдээ "Оюутан цэрэг" хөтөлбөр хэрэгжиж,Политехник коллежийн оюутнууд хөтөлбөрт хамрагдаж байна.

Сурагчид эхний 2 сарын хугацаанд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас зохион байгуулж буй онолын “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтад орон нутагтаа хамрагдана.

Оюутнуудаас түвшин тогтоох шалгалт авч тэнцсэн сурагчдыг “Тусгай үүргийн бэлтгэл” шатны сургалтад хамруулахаар Орхон аймагт байрлах Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн сургалтын төв рүү явуулах юм.

Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав сурагчдад хандаж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлж "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдаж буй залуустаа амжилт хүсэж, богино хугацаанд цэргийн эрдэмд шамдан суралцаж олон аавын хүүхдүүдтэй эв эеийг эрхэмлэн, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж явахыг захилаа".

Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн сургалтын төвд Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Орхон зэрэг аймгаас “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж буй сурагчид цуглаж нэгдсэн сургалтад хамрагдах юм.

Хөвсгөл аймагт 18-25 насны 8000 гаруй залуу байна. Жилд хугацаат цэргийн албыг 300 орчим залуус биеэр хааж байна .

Б.Тамираа 



“Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0