Хөгжлийн бэрхшээлтэй иргэд “ХУРДАН” цэгээр 470 гаруй үйлчилгээг авч эхэллээ
2024-04-26 12:37:41, 206

 Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нэг давхарт төрийн үйлчилгээг иргэнд түргэн шуурхай хүргэх зорилгоор "ХУРДАН" цэгийг нээлээ.

“Хурдан” цэгээс иргэд бүх төрлийн лавлагаа, тодорхойлолтоос гадна гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн 37 байгууллагын 470 гаруй үйлчилгээг авах боломж бүрдлээ.

Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөр сард 200 гаруй иргэн тогтмол үйлчлүүлж байна.

Сүүлийн үед хөрш зэргэлдээ Архангай, Булган аймгийн иргэд зорьж ирэн үйлчлүүлж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн дарга Ц.Оюун-Эрдэнэ хэллээ.

Тус төвд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчдийг сэргээн засах, эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулах, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт, сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, засварлах, тохируулах зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлж байна.

Хөвсгөл аймгийн хэмжээнд 6002 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 497 хүүхэд, харааны бэрхшээлтэй 593 иргэн амьдарч байна.

 

 

 

 



Хөгжлийн бэрхшээлтэй иргэд “ХУРДАН” цэгээр 470 гаруй үйлчилгээг авч эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ