Хөвсгөл аймаг 2025 оныг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарлалаа.
Нэрлэсэн жилийн хүрээнд “Амьдрах орчин аятай, өрхийн үйлдвэрлэл өөдөө” уриан дор үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд удахгүй иргэдэд танилцуулна.
Тус аймаг 138 мянган хүн амтай, 40 мянган өрхтэй.
Өрхийн үйлдвэрлэлийг дэмжсэнээр ажлын байр нэмэгдэж өрхийн орлого өссөн, амьдрах орчин сайжирсан зэрэг олон үр дүн гаргахыг зорьж байгаа юм байна.
Б.Ганаа
“Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болголоо |
Сэтгэгдэл бичих