Улаан-уул сумын нутагт 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөв
2024-12-25 11:39:49, 61

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт  өнгөрсөн шөнө  1 цаг 48 минутад 3,5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Газар хөдлөлт Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос 295 км-т, Улаанбаатар хотоос 1075 км-т болсон байна.

Хөвсгөл аймгийн хэмжээнд энэ онд 3,5 магнитудаас дээш нийт 19 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн.

Харин 3,5 магнитудаас доош 6170 чичирхийлэл бүртгэгдсэн байна гэдгийг  Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.

Тус аймгийн Ханх сумын нутагт 2021 оны 1 дүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.Тус газар нь 2018 онд гаргасан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургаар 8 баллын бүсэд хамаардаг бөгөөд энд 1950 онд 6.8, 1985 онд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлж байжээ.

Б.Ганаа

 

 



Улаан-уул сумын нутагт 3,5 магнитудын хүчтэй газар хөдлөв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0