Мөрөн хотын иргэд шинэ жилийн баяраа Чингүнжавын талбайд тэмдэглэнэ.
Энэ сарын 31-ий орой 18-20 цагийн хооронд “Мөрөнгийн Мөнгөн үдэш” нэртэй карнаваль шоу зохион байгуулахаар болжээ.
Энэ жилийн баярын шоуг Мөрөн сумын ЗДТГ, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд хамтран зохион байгуулах бөгөөд найруулагчаар Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Даваадамдин ажиллах юм байна.
Мөрөн сумын иргэдэд зориулсан шинэ жилийн баярын шоу тоглолтыг ёслол, төгөлдөр, иргэдийн оролцоог хангасан, шинэлэг байдлаар зохион байгуулна гэдгийг Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр хэллээ.
Б.Ганаа
Шинэ жилийн баяраа Чингүнжавын талбайд тэмдэглэнэ |
Сэтгэгдэл бичих