Шинэ амттан компанийн “Сувд” брэнд Гранпри цом хүртлээ
2024-09-24 15:00:28, 149

Хөвсгөл аймагт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, иргэдэд хямд үнээр худалдах, гадаад, дотоодын зах зээлд гарах боломжийг бүрдүүлэх зорилготой жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Хөвсгөл органик мах, органик бүтээгдэхүүн, намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа 17 дахь жилдээ боллоо.

Орон нутгийн шилдэг бүтээгдэхүүнээр "Шинэ амттан" компанийн “Сувд”  брэнд шалгарч 2 дахь жилдээ шалгарч Гранпри цом хүртлээ.

 

"Шинэ амттан" компани 2002 онд байгуулагдаж талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2008 оноос байгалийн сэргээгдэх нөөц баялаг болох нэрс, аньс, гишүүн, чацаргана зэрэг жимсээр чанамал өтгөрүүлсэн шүүс зэрэг 14 төрлийн хүний эрүүл мэндэд тустай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

Тус компанийн “Сувд” нэртэй 4 төрлийн өтгөрүүлсэн шүүснүүд органик хүнсийг боловсруулах, үйлдвэрлэх, шошголох, худалдаалахад баримтлах арга зүйн удирдамжийн шаардлага хангасан тул  Хөвсгөл аймгаас анх удаа “Шилжилтийн үеийн органик хүнс”-ээр баталгаажиж гэрчилгээ авсан байна.

Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд 600 гаруй аж ахуйн нэгж 1700 төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалж хагас тэрбум төгрөгийн орлого олжээ.

 

Б.Тамираа 



Шинэ амттан компанийн “Сувд” брэнд Гранпри цом хүртлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0