"Өвсний үндэс" хөтөлбөрт хамтран төсөл хэрэгжүүлэх санал хүргүүллээ
2024-09-10 09:46:28, 106

Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав  “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан ажилтан Фүжишита Ёшиког хүлээн авч уулзлаа.

Хөвсгөл аймаг “Өвсний үндэс” хөтөлбөртэй хамтран 2023-2024 онд Рашаант сумын сургуулийн барилга, Нэгдсэн эмнэлгийн барилгын их засвар зэрэг ажлыг  хэрэгжүүлж байна.

Цаашид Мөрөн сумын 3 дугаар цэцэрлэгийн барилгын засвар, элстийн арын хогийн цэг дээрх Мөрөн сумын хог хаягдлын ложистикийн төвийн барилгыг барихад хамтран ажиллаж төсөл хэрэгжүүлэх саналыг аймгийн Засаг дарга П.Лхагважав хэллээ.

Хөвсгөл аймагт  "Өвсний үндэс" хөтөлбөр  1996 оноос хойш 26 жилийн хугацаанд 2,5 сая ам долларын 30 төсөл, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлээд байна.

Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуульд 274,084 доллар буюу 852,950,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий их засварын ажил хийгдэж байгаа юм.

Б.Тамираа 

 

 



"Өвсний үндэс" хөтөлбөрт хамтран төсөл хэрэгжүүлэх санал хүргүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0