МАТЕМАТИК, АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАДАД 1250 ГАРУЙ СУРАГЧ ОРОЛЦОВ
2018-05-27 17:27:53, 681
УИХ-ын гишүүн, "Хөвсгөл хөгжил" сангийн тэргүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Оюунлаг иргэн та – Монголын ирээдүй” математик, англи хэлний олимпиадыг 4 дэх жилдээ зохион байгуулж, Мөрөн сумын 9 сургууль, 21 сумын сургуулийн нийт 1250 гаруй сурагч оролцлоо.
Тус олимпиад нь хоймор нутагтаа оюуны хөдөлмөрийг үнэлэн дэмжиж аймаг орон нутгаасаа ирээдүйн эрдэмтэн, мэдлэгтэй залуусыг төрүүлэх зорилготой бөгөөд элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх их сорилго боллоо гэдгийг багш нар онцолж байлаа. Математикийн хичээлийн төрөлд нийлбэр дүнгээр Дэлгэрмөрөн цогцолбор сургууль тэргүүн байр, Эрдмийн далай цогцолбор сургууль дэд байр, Их-Уул сумын сургууль гуравдугаар байр, Англи хэлний хичээлийн төрөлд Эрдмийн далай цогцолбор сургууль тэргүүн байр, Дэлгэмөрөн цогцолбор сургууль дэд байр, Титэм ерөнхий боловсролын сургууль гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.
 


МАТЕМАТИК, АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАДАД 1250 ГАРУЙ СУРАГЧ ОРОЛЦОВ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2016-12-26 23:00:23
    ?????: Дарга нараа хурдан томилоосой! Төрийн ажил хэцүүдлээ.