ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Шуурхай бүлэг Хөвсгөл аймагт ажиллаа. Шуурхай бүлэг аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, тус аймагт гарсан шүлхий өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцаж, 23 сум 1 тосгоны Засаг дарга болон мал эмнэлгийн мэргэжилтнүүдтэй цахимаар уулзалт хийн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.

Улсын онцгой комиссын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл шуурхай бүлгийг ахалж, гишүүдэд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Мал эмнэлгийн улсын хяналтын ахлах байцаагч Г.Энхтөр, ХӨСҮТ-ийн халдвар судлалын тасгийн эрхлэгч Саруул , МЭЕГ-ын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг нар багтсан байна. Шуурхай бүлэг Хөвсгөл аймгийн Мөрөн сум шүлхийн голомт бүртгэгдсэн Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Цагаан-Уул сумдад ажиллаа.
О.Өлзийбаяр
| Шуурхай бүлэг Хөвсгөл аймагт ажиллаа |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих