Хөвсгөл аймгийн орон нутгийн захиргааны байгууллагын 80 үйлчилгээ төрийн үйлчилгээний нэгдсэн платформ e-mongolia.mn-д цахимжлаа.
Орон нутгийн иргэд www.e-mongolia.mn цахим хуудас болон e-mongolia гар утасны аппликейшн ашиглан 207 төрлийн төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ. Тодруулбал, татвар, тооцооны 48 үйлчилгээ, улсын бүртгэлийн 26 үйлчилгээ, нийгмийн даатгалын 4 үйлчилгээ, халамжийн 5 үйлчилгээ, жолоодох эрх, тээврийн 11 үйлчилгээ, гэр бүлийн 16 үйлчилгээ зэрэг орон нутгийн захиргааны байгууллагын 80 үйлчилгээ, бусад 71 үйлчилгээг авч болно.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын албан хаагчид Хөвсгөл аймагт ажиллаж, аймгийн орон нутгийн захиргааны байгууллагын 80 үйлчилгээг нэвтрүүлэн, холбогдох 70 гаруй албан хаагчдад сургалт зохион байгуулж, арга зүйгээр ханган ажиллалаа.
Б.Ганаа
| Төрийн үйлчилгээний нэгдсэн платформ e-mongolia.mn-д 80 үйлчилгээг нэвтрүүллээ |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих