Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 хэсгийн хороонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн коронавирусний халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмын дагуу 411 хүн зөөврийн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт ирүүлжээ. Тус иргэдээс сонгогчийн нэрийн жагсаалтад 384 иргэний нэр, гэрийн хаяг баталгаажин саналаа өгсөн байна. Тодруулбал эрүүл мэндийн улмаас 232, дайчилгаанд ажиллаж байгаа 6, баривчлагдан хоригдож байгаа 3, гэрийн тусгаарлалтад байгаа 135 хүн саналаа өгчээ. Зөөврийн хайрцгаар санал авах ажлыг өчигдөр 14 хэсгийн хорооны 126, эрүүл мэндийн байгууллагын 14 нийт 140 ажилтан халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан амжилттай зохион байгууллаа гэдгийг Мөрөн сумын Сонгуулийн хорооны дарга Г.Нэргүй мэдээллээ.
Б.Ганаа
Мөрөн суманд зөөврийн саналын хайрцгаар 384 хүн саналаа өгчээ |