Сүүлийн 2 жил спортын салбарт тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
2024-11-11 11:14:36, 109

Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав аймгийн Соёл спортын өргөөний их засварын үйл ажиллагаатай танилцлаа.

2008 онд улс, аймгийн хэмжээний томоохон урлаг, соёлын тоглолт, спортын тэмцээн явуулах боломжтой 1000 үзэгчийн суудалтай Соёл спортын өргөө ашиглалтад орж нээлтээ хийсэн.

Сүүлийн үед дээврээс дусаал гоожиж, шал цөмөрсний улмаас их засвар хийх шаардлагатай болжээ.

“Гурван аваргын өлгий болсон хоймор нутгаас шилдэг тамирчдыг төрүүлэн гаргах зорилгоор спортын салбарт хөрөнгө оруулалтыг тодорхой үе шаттай хийж байна.

Тухайлбал, Соёл спортын өргөөний дээвэр 200 сая, шал болон коридорыг 300 сая төгрөгөөр засварлаж байна. Мөн спортын уралдаан тэмцээнд явж буй, амжилт гаргасан хүүхэд залуусыг дэмжиж сүүлийн 2 жилийн хугацаанд тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн” гэдгийг Засаг дарга П.Лхагважав хэлж байлаа.

Соёл спортын өргөөний шалыг иж бүрэн сольж, суудлыг шинэчлэн гадна болон дотор талыг засварлаж байна.

Засвар дууссанаар цаашид улс, аймгийн хэмжээний бүх төрлийн тэмцээн зохион байгуулах боломж бүрдэх юм.

Б.Ганаа



Сүүлийн 2 жил спортын салбарт тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0