“Мөнхийн давлагаа” бүжгийн холбоо тэргүүлж цом хүртлээ
2024-11-25 15:53:38, 251

Хөвсгөл аймагт “Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд нийтийн цэнгээнт бүжгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж, 13 баг, клубийн 300 гаруй тамирчин оролцлоо.

Тус аймагт нийтийн цэнгээнт бүжгийг түгээн дэлгэрүүлж, идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэндийг сурталчлах, иргэдийн эрүүл мэнд, гоо сайхны соёлыг дээшлүүлэх зорилготой бүжгийн 2 клуб, 2 холбоонд 1000 гаруй иргэн тогтмол бүжгийн спортоор хичээллэж байна.

Хөвсгөл аймгийн 2024 оны аварга багаар “Мөнхийн давлагаа” бүжгийн холбоо шалгарч цомын эзэд боллоо.

 

“Энэхүү тэмцээн нь бүжгийн урлагаар дамжуулан иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, илүүдэл жингүй иргэнийг эрүүл дадалд уриалах зорилготой.

Энэ удаагийн тэмцээнд “Хэмнэл”, “Баясахуй” клуб, “Мөнхийн давлагаа”, “Аялгуу” бүжгийн холбоо болон 12 сумын бүжигчид оролцсон өргөн цар хүрээг хамарснаараа онцлог боллоо” гэдгийг Хөвсгөл аймгийн Бүжгийн холбооны тэргүүн Б.Гана хэллээ.

Тэмцээнийг Хөвсгөл аймгийн Бүжгийн холбоо, Ахмадын хороо, Биеийн тамир, спортын газар, Их-Уул сумын ЗДТГ хамтран Их-Уул суманд  зохион байгууллаа.

Б.Ганаа



“Мөнхийн давлагаа” бүжгийн холбоо тэргүүлж цом хүртлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0