Хөвсгөл аймагт "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас “Цааны нүүдэл” цахим номыг бүтээсэн байна.
Хөвсгөл аймаг дархад, цаатан, урианхай, буриад, халх, хотгойд гэсэн олон угсаатны өлгий юм.
Өвөрмөц ёс заншил бүхий дархад, цаатан иргэдийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэхээр “Цааны нүүдэл” номд 2023 онд “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд оролцсон ардын авьяастан, өвлөн уламжлагч, нарын 40 гаруй уран бүтээлийг оруулжээ.
Цаашид тус номыг угсаатан бүрийн өв соёлоос таниулан цувралаар гаргахаар төлөвлөж байна гэдгийг Хөвсгөл аймгийн СУАЖЗГ-ын Соёл урлагийн хэлтсийн дарга Х.Баасансүрэн хэллээ.
“Цааны нүүдэл” цахим номыг доорх линкээр үзэх боломжтой юм.
Б.Ганаа
“Цааны нүүдэл” цахим номд 40 гаруй уран бүтээл оржээ |
Сэтгэгдэл бичих