Хөвсгөл аймагт тасралтгүй арав дахь жилдээ оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа "Хөвсгөл иргэн" компани орон нутагтаа спортын хувцас үйлдвэрлэж байна.
Тус компани аймаг орон нутгийн хөгжил дэвшил болон эдийн засагт хувь нэмэр оруулах зорилгоор үндэснийхээ үйлдвэрийг өргөжүүлэн “Monline” спорт хувцасны үйлдвэрийг нээн орон нутгийн иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн сүүлийн үеийн загвар стандартын спорт хувцас үйлдвэрлэж байна. “Спорт хувцас нь хүний бие хөлрөх, хөлсний булчирхай онгойсон үед өмсдөг тул биед хоргүй будагтай материал байх ёстой учраас asics, mizuno нарын материалыг үйлдвэрлэдэг Индонез улсын даавууны үйлдвэрээс материалаа татаж үйлдвэрлэж байгаа. Тиймээс бөөгнөрөхгүй, өнгө алдахгүй, будаг гарахгүй, хүний биед харшил нөлөө үзүүлэхгүй” зэрэг олон давуу талтай ажээ.
Хөвсгөл monline - cпорт xувцас |
Сэтгэгдэл бичих