Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2-р багийн саальчин Лунхай овогтой Өлзийхүү нь мал аж ахуйн салбарт 32 жил ажиллаж байгаа бөгөөд сар шинийн босгон дээр Монгол Улсын аварга саальчин боллоо. Түүний шагналын УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гардуулан өгч баяр хүргэлээ. Л.Өлзийхүү нь 2015 онд аймгийн сайн малчнаар шалгаран шагнагдсан ба сүүлийн 2 жилд 2146-2341 толгой мал тоолуулсан, 6 хүнийг байнгын ажлын байраар хангаж, 280 гаруй мал болон 3,5 сая төгрөгөөр цалинжуулсан байна.
Мөн саалийн хугацаанд нэг ямаанаас 65 л сүү, нэг хониноос 12 л сүү, үнээнээс 201 л сүү нийт 82977-96466 л сүү сааж цагаан идээ үйлдвэрлэсэн байна. Нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалыг тогтмол төлдөг, малын индексжүүлсэн даатгалд 114-131 толгой үхрийг даатгуулсан ажээ.
Б.Гантуяа
Монгол Улсын аварга саальчин Л.Өлзийхүү 6 хүнийг тогтмол ажлын байраар хангаж байна |
Сэтгэгдэл бичих