Хөвсгөл аймаг таван жилийн дараа мал сүргийн тоогоор улсад дахин тэргүүлсэн бөгөөд Улсын аварга малчин 7, Улсын аварга саальчин 1, Улсын аварга тариаланч хамт олон 2, Улсын аварга хошой аварга малчин 1 тодорсон амжилтаар нохой жилээ үдэж байна. Тус аймгийн Мөрөн сумын 9-р багийн малчин Батсүхийн Сэнгээ Мөрөн сумаас анх удаа Улсын аварга малчнаар тодорлоо. Батсүхийн Сэнгээ нь мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах ажлыг эрчимтэй зохион байгуулж Дархадын цагаан адуу, Ууцан сүүлт хонь, Эрчимийн хар ямаа, Хоргорогын монгол үхэр зэргийг өсгөн үржүүлж ашиг шимийн үзүүлэлтийг сайжруулан зах зээлд нийлүүлж байгаа хөдөлмөрч хүн юм. Мөрөн сумын малчид мал сүргээ таван төрөл дээр өсгөн үржүүлж 286.624 толгой мал тоолуулж өмнөх оноосоо 49298 толгойгоор өсгөжээ.
Б.Гантуяа
Мөрөн сумаас анх удаа Улсын аварга малчин тодорлоо |
|
Сэтгэгдэл бичих