Хөвсгөл аймаг таван жилийн дараа мал сүргийн тоогоор улсад дахин тэргүүлсэн бөгөөд Улсын аварга малчин 7, Улсын аварга саальчин 1, Улсын аварга тариаланч хамт олон 2, Улсын аварга хошой аварга малчин 1 тодорсон амжилтаар нохой жилээ үдэж байна. Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодрууллаа. Тус аймгаас “Улсын аварга малчин”-аар Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом багийн малчин Чойсүрэнгийн Пүрэвдандар, Тариалан сумын Давааны-Ар багийн малчин Дондовын Цогоо, Түнэл сумын Навчилтай багийн малчин Шагдарсүрэнгийн Лхагважав, Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн малчин Ямпилийн Баасандорж, Алаг Эрдэнэ сумын Манхан багийн малчин Баттогтохын Барсхүү, Мөрөн сумын Үерт багийн малчин Батсүхийн Сэнгээ, Жаргалант сумын 2 дугаар багийн малчин Даваажанцангийн Ганбаатар нар тодорлоо. “Улсын хошой аварга малчин”-аар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хужирт багийн малчин Цогбадрахын Ганболд, “Улсын аварга саальчин”-аар Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хоёрдугаар багийн малчин Лунхайн Өлзийхүү, “Улсын аварга тариаланч хамт олон”-оор Хөвсгөл аймгийн Тариалан сумын "Хөвсгөл Алтан дуулга" ХК Хөвсгөл аймгийн Рашаант сумын "Улаан-Од" ХХК шалгарчээ. Аваргуудын шагналыг Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө олгох ажээ.
Б.Гантуяа
Хөвсгөл аймгаас Улсын аварга малчин 7, саальчин 1, тариаланч хамт олон 2, хошой аварга малчин 1 тодорлоо |
Сэтгэгдэл бичих