Хөвсгөлд 5,7 сая толгой мал өвөлжинө
2018-12-03 15:50:53, 737
Хөвсгөл аймгийн 23 сум 1 тосгоны 126 багийн нутагт 8072 хот айл,16776 малчин өрхөд 5,7 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн мэдээтэй байна. Үүнээс тэмээ 2,1 мянга, адуу 250,3 мянга, үхэр 480,7 мянга, хонь 2,81 сая, ямаа 2,15 сая буюу толгой хонин толгойд шилжүүлснээр 8,92 сая толгой мал байна. Тус аймгийн Засаг даргын тамгын газрын харьяа хэлтэс агентлаг тус бүр нэг сумыг хариуцан өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар малчдын өвлийн бэлтгэл 91,7 хувьтай, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил  89,7 хувьтай байгаа ажээ.
 
Б.Амирлан   
 


Хөвсгөлд 5,7 сая толгой мал өвөлжинө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0