Хөвсгөл аймгийн 1075 малчин оторт явж байгааг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Үүн дотор 0-5 насны хүүхэд 84, 55-аас дээш насны эмэгтэй 21, 60-аас дээш насны эрэгтэй 9, жирэмсэн эмэгтэй 2, хөгжлийн бэрхшээлтэй 9 иргэн байгаа гэнэ. Отроор Архангай, Завхан аймгийн нутагт 13 өрхийн 7,7 мянган мал үүнээс бод 0,7, бог 7,0 мянган толгой мал өвөлжихөөр бэлтгэл хангаж байна. Харин аймаг дотроо отроор 16 сумын 595 өрхийн 186,6 мянган толгой мал өвөлжиж байна. Эдгээрийн 43,1 мянга нь бод, 143,5 мянган толгой бог мал байгаа ажээ.
Хөвсгөлийн 1000 гаруй малчин оторт явж байна |
Сэтгэгдэл бичих