Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 89,7 хувьтай
2018-10-26 12:48:36, 746
Хөвсгөл аймагт малчин өрхийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил 91,7 хувьтай, аймгийн хэмжээнд мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын  бэлтгэл ажил 89,7 хувьтай  байна. Аймгийн дүнгээр 23 сум нэг тосгоны 126 багийн нутагт 8072 хот айл, 16776 малчин өрхөд 5701,9 мян толгой мал өвөлжих урьдчилсан дүн мэдээ буй. Үүнээс тэмээ 2.1 мянган толгой, адуу 250,3 мянган толгой,үхэр  480,7 мянган толгой, хонь, 2811,2 мянган толгой,  ямаа 2157,6 мянган толгой, хонин толгойд шилжүүлснээр 8921,1мянган толгой мал байна. Отроор Архангай, Завхан аймгийн нутагт Жаргалант, Рашаант, Цэцэрлэг гэсэн гурван сумын 13 өрхийн 7,7 мянган толгой мал үүнээс бод 0,7 мянган толгой, бог 7,0 мянган толгой мал  өвөлжихөөр бэлтгэл хангаж байна. Аймаг дотроо отроор 16 сумын 1211 өрхийн 347,8мянган толгой мал үүнээс бод 100,1 мянга, бог 247,6мянган мал толгой мал өвөлжихөөр тус тус бэлтгэлээ базаагаад байгаа аж.
 
Б.Гантуяа  


Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 89,7 хувьтай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0