Төв музейд 10 гаруй бөө, удганы хувцас хэрэглэл хадгалагдаж байна
2023-05-05 12:16:48, 534

Хөвсгөл аймгийн Төв музейд аймгийн алдартай 10 гаруй бөө, удган нарын хэрэглэж байсан хувцас хэрэглэл, бөөгийн хуяг, дээл, гутал, хэнгэрэг  цан, хуур зэрэг эд зүйлс хадгалагдаж байна. 

Хүн байгалийн юм үзэгдлийг эзэнтэй өөрчлөлт хувиралт нь түүний үйлдэл хэмээн итгэж, сүсэглэж мөргөж байснаас бөө мөргөл үүссэн гэж түүхчид үздэг.

Бөө зайран, удган нар бөөлөхдөө тусгай өмсгөл, малгай, гутал өмсөж, хэнгэрэг, цохиур, таяг, хуур, толь хэрэглэдэг.

Дархад,  цаатан,  урианхай нарын үндсэн шүтлэг нь бөө мөргөл учраас тэдний дунд олонд алдартай, ид шидтэй, үе дамжсан бөө зайран, удган олон байдаг байжээ.

Тэдний нэг бол 1890 оны үед Баянзүрх сумын Хайс хавиар нутаглаж байсан Баглаа удган юм. Баглаа удганыг гучин гурван хурмастын орон дахь гал хар тэнгэр, оч хар тэнгэр хоёрыг эзэгнэн төрсөн цорын ганц удган  гэж үздэг байжээ.

Хөвсгөл аймгийн Төв музейд 10 гаруй бөө удган нарын хувцас хэрэглэл хадгалагдаж байгаа бөгөөд бүгд амьтай гэж судлаачид үздэг. Тухайлбал Рэнчинлхүмбэ сумын уугуул Охинжий удганы цаатан дээлийг гадаа гаргаад сэгсрэхэд бороо ордог байсан байна. Эдгээр ховор эд зүйлсийг Хөвсгөл аймгийн Төв музейгээс үзэх сонирхох боломжтой юм.
Б.Ганаа

 



Төв музейд 10 гаруй бөө, удганы хувцас хэрэглэл хадгалагдаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0