Арслан зааны 120 см урттай, 19 кг жинтэй соёоны үзүүр хадгалагдаж байна
2023-01-11 15:51:14, 399
Хөвсгөл аймгийн Төв музейд арслан зааны 120 см урттай, 19 кг жинтэй соёоны үзүүр хэсэг хадгалагдаж байна. Соёоны үзүүрийг 1977 онд Рэнчинлхүмбэ уулын Үзигийн  даваанаас иргэн н.Бадарч олж музейд өгсөн байна.
 
Арслан заан нь аварга том биетэй зөвхөн соёоны урт гэхэд 5-6 м урттай бөгөөд 35-40 тонн жинтэй өвсөн тэжээлтэн амьтан юм.   
 
Арслан заан хүйтэн цаг уурт сайн дасан зохицсон амьтан байсан бөгөөд арьс нь доороо зузаан өөхөн давхаргатай, бие нь гадуураа өтгөн, их урт үс ноосоор 80-100 см хучигдсан байдаг.
 
Арслан зааны соёо Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум буюу Дархадын хотгор, Төв аймаг, Дархан, Булган, Сэлэнгэ аймгаас олдож байжээ.
Б.Гантуяа 


Арслан зааны 120 см урттай, 19 кг жинтэй соёоны үзүүр хадгалагдаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0