Цаа, цасны баяр хоёрдугаар сарын 27, 28-нд Цагааннуур суманд болно
2023-01-11 15:00:46, 1414

Хөвсгөл аймаг энэ оныг байгаль, түүх, соёлын өвд түшиглэсэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Хөвсгөлд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд тус аймагт ирж буй гадаад, дотоодын аялагч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор тусгай хөтөлбөрийн дагуу 11 үйл ажиллагаа зохион байгуулна.

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Дархад, Цаатны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах, сурталчлан таниулах зорилготой Цаа, цасны баяр хоёрдугаар сарын 27, 28-ны өдөр Цагааннуур суманд болно.

Энэ үеэр цаст тайгад дархад, цаатан иргэд хэрхэн зохицон амьдарч байгаа болон цас, цаатай холбоотой өвлийн спортын үйл ажиллагаанууд, цааны уралдаан, дархадын уламжлалт “Хааг цана”-ын уралдаан зэрэг эртнээс уламжлагдан ирсэн сонирхолтой үзүүлбэрүүдийг үзэх боломжтой юм. Мөн Дархад, цаатны олон зууны туршид нүүдэллэн, ан гөрөө хийх үед хэрхэн байгаль дэлхийтэйгээ зохицон амьдарч ирсэн ёс заншлууд, хоол, ундааны соёлыг дэлгэн үзүүлдгээрээ онцлог юм.

 “Цас, цааны баяр”-ыг   зөвхөн Рэнчинлхүмбэ сумын иргэдийн дунд зохион байгуулдаг байсан бол 2018 оноос эхлэн  Дархад зоны өв соёл ёс заншлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор хил залгаа сумдыг хамруулан  өргөжүүлж  энэ жил  Цагааннуур суманд  хийж байгаа ажээ. 

Б.Гантуяа 



Цаа, цасны баяр хоёрдугаар сарын 27, 28-нд Цагааннуур суманд болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0